Loading...
Түр хүлээнэ үү ...
Бээжин хот шинэ, хуучин гэсэн 2 нисэх онгоцны буудалтай болоод байгаа. Хэрэв та Дашин шинэ онгоцны буудал руу хямд зардлаар хүрэхийг хүсвэл хурдны галт тэргэнд суухийг зөвлөж байна. Таны Улаанбаатар - Бээжингийн ОУ-ын галт тэрэг Баруун төмөр замын вокзал дээр буух болно. Тэндээс та Дашингийн чиглэлийн 250 км/цагийн хурдтай хурдны галт тэргэнд суугаад 20 минутын дотор шинэ нисэх онгоцны буудалд хүрнэ. Энэ чиглэлд хурдны галт тэрэг өдөрт 6 удаа явдаг бөгөөд сүүлийн үед нисэх онгоцны буудал руу чиглэх зорчигчдын урсгал нэмэгдэх төлөвтэй байгаа тул рейсний тоог ч нэмэх төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Галт тэрэгний цагийн хуваарь нь өдөр бүр өглөөний 8:20-оос оройн 22:50 цаг хүртэл юм байна.
Галт тэрэгний тасалбарын үнэ
Баруун төмөр замын вокзалаас Шинэ нисэх онгоцны буудал хүртэлх энгийн суудлын нэг талын тийз нь 30 юань бөгөөд тийзийг шууд галт тэрэгний вокзалаас эсвэл онлайнаар худалдан авах боломжтой. Тасалбар авахад хятад банкны карт болон гадаад паспорт шаардлагатай байдгийг анхаараарай