Loading...

Түр хүлээнэ үү ...

advice

Бээжин рүү хэрхэн хямд явах вэ?


 

Хэрэв та манай сайтаар дамжуулж  тийз захиалсан бол дараах зөвөлгөөг уншиж үзээрэй.

DEPARTURE 

Departure заалны Нислэгийн Мэдээллийн самбараас та өөрийн нисэх онгоцны дугаар, нисэх цаг, хаанаас хаашаа нисэх газраа тулгаж  Booking хийх бүртгэлийн ажилтаны байршилыг мэдэж авна.

 

BOOKING 

Та өөрийн тийзийг тухайн онгоцны буудлаас гадаад паспортоо үзүүлэн бүртгүүлж гаргуулж авна.  Англи үсгийн дараалалаар зарим тохиолдол тоон дугаарлалтаар зааж өгсөн байдаг. Хэрэв та гар тээш 20*30*40см хэмжээнээс хэтрэхгүй үүнээс том ачаатай бол тээшэнд өгөх ачаа 15 кг хэтрэхгүй  байх ёстай хэрэв үүнээс дээш гарвал нэмэлт төлбөр төлдөг болохыг анхаарна уу.  Асаагуур, 100мл-ээс дээш савалгаатай  үнэртэй ус, бусад гоо сайханы шингэн тос г.м мөн 10,000ватт-аас өндөр чадалтай повер банкыг мөн хоргилдог.

 

CHECK IN 

Check In буюу бие, гар тээшээ хянагч ажилтнаар шалгуулан  нэвтэрч орсоноор GATE  өгөгдсөн дугаарын үүдээр та онгоцндоо орно.

 

BOARDING 

Таны авсан билетэнд дээр дараах мэдлэл бичигдсэн байдаг. Үүнд GATE дугаар мөн онгоцонд хэдэн цагаас эхлэж суулгах, хэдэн минутын өмнө ирсэн байхыг бичсэн байдаг.  

Тийз хойшлуулахад таны нисэх тухайн өдрийн тийзийн үнээс хамаарч нэмэлт төлбөр хийдэг болохыг анхаарна уу.

УБ-с эхлэлтэй нислэгийн тийз ховордсон үед хэрхэн Бээжингээс эхлэлттэй хямд тийз авч нисэх вэ?

Ямартаа ч эхлээд Бээжин хүрээд авья! Хэрхэн хүрэх вэ гэж үү? Танд доорх боломжууд байна. 

 

Боломж №1: Нийт зардал 113,000 төгрөг орчим

1. УБ-Замын Үүд /тасалгаат вагон 32,600 төг/

2. Замын Үүд- Эрээн автобусаар хил гарах 10,000 төг

3. Эрээн-Бээжин /автобус бүтэн унтлага 180 юань/

 

Боломж №2: Нийт зардал 152,600~төгрөгөөс дээш /нислэгийн тийзний үнээс хамаарна/

1. УБ-Замын Үүд /тасалгаат вагон 32,600 төг/

2. Замын Үүд- Эрээн автобусаар хил гарах 10,000 төг

3. Эрээн-Бээжин онгоцоор /1 тал тийз 110,000~төгрөгөөс дээш/

 

Боломж №3: Нийт зардал 116,200~төгрөгөөс дээш

1. УБ-Замын Үүд /тасалгаат вагон 32,600 төг/

2. Замын Үүд-Бээжин /автобус хагас унтлага 220юань/

 

Боломж №4

1. УБ-Бээжин /шууд вагон 295,000 төгрөг/