Loading...
Түр хүлээнэ үү ...
Гуанжоу хотруу хамгийн хямд зардлаар хэрхэн аялах бэ?
БНХАУ –ын Гуанжоу хотруу аялахад та юуны түрүүнд аялалын төлөвлөгөөгөө сайн гаргах хэрэгтэй. Монголоос гарах өдөр, эрээн хотоос нисэх өдрийг эртхэн төлөвлөж хямд зардалаар, биед амар хурдан зорьсон газартаа очиж болно. Үүний тулд Ядаж 7 хоногийн өмнө онгоцны билет захиалах хэрэгтэй болдог.
Боломж1:
Улаанбаатар хотоос 4/28 өдрийн оройн суудлаар гарахад
Ингээд Эрээн хотоос нисэх буудалруу явдаг үнэгүй автобусанд сууж нисэх буудалд хүрнэ. Эрээнээс Гуанжоу хотруу шууд нислэг байдаггүй учир та Бээжин хот эсвэл Хөх хотоор дамжин Гуанжоу хотод хүрнэ. Манай тохиолдолд Хөх хотыг сонгож байна учир нь цагийн хувьд 2 онгоц маш тохиромжтой таардаг мөн үнийн хувьд боломжийн хямд байдаг. Бас нэг давуу тал нь харьцангуй жижиг буудал учраас төөрч будилахгүйгээр тийзээ бичүүлж болно.
Боломж2:
Эрээн хотоос 4/29 Хөх хот руу оройлцоогоор 1 цаг нисээд хүрдэг өглөөний 9:55 хөөрч –буух цаг 10:45 болон оройны 17:35-18:30 өдөрт 2 удаа нисдэг хуваарьтай бөгөөд үнийн хувьд эрт захиалбал нэг хүний 200 юань, төгрөгөөр 78600 болдог.
Хөх хотоос Гуанжоу хотруу оройлцоогоор 3 цаг нисээд хүрдэг. Өдөрт шууд нисдэг 5-6 нислэг байдаг бөгөөд 7:50 13:30 17:00 18:45 21:25 гэх хуваариас тохирох цагаа сонгоод ниснэ. Гол нь онгоцны тийзийг та монголд байхдаа эртхэн захиалбал хямдаар билет авна, тулсан билет авах үед хямд үеийнхээс доод тал нь 2 дахин үнэтэй болдогыг анхаараарай.
Боломж3:
Манай тохиолдолд Хөх Хотод өглөөний онгоцоор буусан гэвэл та 11 цагт Хөх хотод байх бөгөөд тэндээс 13:30 онгоцоор нисэхэд 16:40 –д Гуанжоу хотын онгоцны буудал дээр бууна. Үнэ 890 юань буюу төгрөгөөр 349770 төгрөг болж байна.
Нийт зардалыг тооцвол нэг талдаа Улаабаатараас 4/28-д гараад өөрөөр хэлбэл нэг хоноод 4/29 нд Гуанжоу хот ороход нийт : а+б+в+г= 22000+39300+78600+349770=489670 төгрөг болж байна. Өдөр нэг 100 юань хоол иднэ гэвэл 489670+39300=528970 төгрөг болж байна. Буцах тийзээ мөн монголоос гарахдаа урьдчилан захиалсан бол ирж буцах зардал 2лаа нийлээд 1100,000 төгрөг болж байна.