Loading...

Түр хүлээнэ үү ...

advice

Бээжин хотын Дашин онгоцны буудлын тухай дэлгэрэнгүй-3


Дашин онгоцны буудал нь нярай болон бага насны хүүхдүүдээ дагуулж яваа зорчигчидод зориулан живх солих өрөө, бага насны хүүхдийн ариун цэврийн өрөө,хүүхэд унтах өрөө, хооллох өрөө болон тоглоомын өрөө зэргийг бэлдсэн байгаа. Онгоцны буудлын дотоод болон гадаад нислэгийн танхимуудад дээрх хэлбэрээр тохижуулсан 5 өрөө байх бөгөөд үүнд мөн хүүхдийн хоол хөргөөх, халаах хэрэгсэлүүд байдаг. Мөн буудал нь онгоцоо хүлээж буй зорчигчидынхоо ая тухыг хангаж, тааламжтай мэдрэмж төрүүлэх үүднээс Хятадын эртний түүхээс сэдэвлэсэн 5 төрлийн агуулгатай бяцхан цэцэрлэгт хүрээлэнгүүдийг засан тохижуулж эхэлжээ. Silk Garden, Porcelian Garden, Countryside Garden, Chinese Garden болон Tea Garden-ууд нь үдэх танхимуудын үүд хэсгийг чимэх болно Интернет хэрэглэгчидэд зориулаад буудал 5G хурдны интернетийн санал болгож байгаа ба нэг дор 100 мянган хүн ашиглах боломжтой юм байна. Зорчигчид мөн буудлаас шинэ сим худалдаж авч болно.