Loading...

Түр хүлээнэ үү ...

rule

Захиалах журам


ТИЙЗ ЗАХИАЛАХ ЗААВАР

Нэг.  Аялал эхлэх хот болон очих хотын нэрийг сонгож оруулна. Хятадад ижил дуудлагатай боловч бичлэгээрээ өөр маш олон хотууд байдаг тул өөрийн очих хотын ханзыг сайтар тулгана. Аялалын өдрийг сонгоод "Нислэг хайх" товчийг дарна.

Хоёр. Тухайн чиглэлд байгаа нислэгүүд нь хамгийн хямдаас эхлэн харагдана. Эндээс өөрт тохиромжтой цаг, үнийг харгалзан нислэгээ хянамгай сонгож авна уу. Учир нь тийз нь хатуу нөхцөлтөй бөгөөд буцаагдах боломжгүй.

Гурав. Захиалгаа бүртгүүлэхдээ

а) Зорчигчийн овог нэрийг гадаад паспортын дагуу  загвараар томоор болон  овог, нэрииг оруулна

б) Гадаад паспортын дугаар оруулах

в) Төрсөн он сар оруулна

г) Өөрийн утасны дугаарыг бүрэн зөв оруулаад "Үргэлжлүүлэх" товчийг дарна. Үүгээр таны мэдээлэл хадгалагдан төлбөрөө шилжүүлэхэд бэлэн боллоо.

Дөрөв.  Төлбөр шилжүүлэхдээ ухаалаг утаснаасаа монголын аль ч банкны апп ашиглан QR code уншуулах  ба төлбөр амжилттай хийгдэхэд захиалгыг баталгаажуулсан мессеж 5 минутын дотор таны бүртгэлтэй утас руу ирнэ. Утсаар ирсэн мэдээлэлд таны овог нэр, нислэгийн дугаар, цаг, чиглэл заасан байна.

 

ТИЙЗ ЗАХИАЛАХ ЖУРАМ

  • Тийз захиалах маягтыг бүрэн зөв бөглөж, төлбөрөө шилжүүлснээр сайтнаас захиалга баталгаажсан мессеж утсанд ирэх бөгөөд зөвхөн тэр үед таны тийзний захиалга баталгаажна.
  • Та нисэх онгоцны буудалд дор хаяж 2 цагийн өмнө ирсэн байх ёстой.
  • Та аялал эхлэх эхний буудалд бүртгүүлэхдээ тийзээ хэвлүүлж авна.
  • Онгоцны тийзийг буцаах тохиолдолд,  зөвхөн даатгалын мөнгийг эргүүлж олгоно.
  • Тийз хойшлуулах тохиолдолд, тухайн өдрийн суудлын үнээс хамаарч нэмэлт төлбөр хийгдэнэ.